Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн даргын хамтарсан удирдамж, төлөвлөгөө, эрх зүйн баримт бичгийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор урьдчилан сэргийлэх өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн онцгой байдлын дэд хурандаа Ц.Хүрэлбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нар,  дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 60 албан хаагч, тусгай зориулалтын автомашин 4, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсээс 90 албан хаагч, шуурхай албаны автомашин 3, Замын Цагдаагийн тасгаас 10 албан хаагч, 1 шуурхай албаны автомашин, тус дүүргийн 29 дүгээр хорооны Засаг дарга Ж.Болорсүрэн, 14 хэсгийн ахлагч, нийт 179 ажилтан, албан хаагчид, тусгай зориулалтын 4 автомашин, шуурхай албаны автомашин 3 оролцож иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 1500 ширхэг гарын авлага, санамж сэрэмжлүүлэг тарааж ажилласан.

Мэдээг түгээх: