БЭЛЭН БАЙ
Аймгийн Угсаатны зүйн музейн албан хүсэлтийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус байгууллагын ажилтан албан хаагчдад Гал түймрийн тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, гал унтраагуул ашиглах заавар болон “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, олон нийтэд гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадвар олгох зорилгоор "Бэлэн бай" 2 цагийн сургалтыг зохион байгууллаа.