ТӨЛӨВЛӨГӨӨТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 9, 11 дүгээр цэцэрлэгийн багш, ажилчдад Байгууллагын галын аюулгүй байдал, гал түймэр, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах, галын анхан шатны багаж болон гал унтраагуул ажиллуулах заавар сэдвээр 2 цагийн танхимын болон тархалтын сургалтыг зохион байгуулаа. Сургалтад нийт 42 хүн хамрагдсан байна.