Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 1дүгээр сургуулийн 7 дугаар ангийн 129 сурагчдад Амьдрах чадвар сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Сургалтын зорилго нь: сурагч нь амьдралын бодит асуудлыг олж, шийдвэрлэх явцдаа судлан шинжлэх арга барилд суралцаж, бусадтай харилцаа холбоо тогтоон хамтран ажиллаж, өөрийн амьдрах арга ухаан, суралцах арга барилаа эрэгцүүлэн бодож, улам сайжруулан түүнийгээ хэрэгжүүлэх замаар суралцах хүсэл эрмэлзэлтэй, амьдрах чадвартай иргэн болж төлөвших, ирээдүйн эзэмших мэргэжлээ сонгоход нь хувь нэмрээ оруулах юм. Сургалтанд 15 байгууллагын төлөөлөл өөрийн байгууллага, мэргэжлийн талаар мэдээлэл бэлтгэн оролцсон. Мөн онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадвар олгох “Бэлэн бай” сургалтын багцаар  гал түймэр, газар хөдлөлт гэсэн сэдвээр 45 минутын сургалт зохион байгуулсан.