Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын баталсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулах тухай А/198 дугаар захирамжийн дагуу Засаг даргын Тамгын газар, аймгийн гамшгаас хамгаалах алба, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг зохион байгууллаа.