Онцгой байдлын газар, Дөрвөлж /ОНӨҮГ/-ын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу "Гал түймэр унтраах усан хангамж" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баруун-Урт сумын Гал түймэр унтраах ангийн үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрт "Усан хангамж"-ийн үзлэг шалгалт хийн Баруун-Урт сумын багуудын нутаг дэвсгэрт байрлах усны эх үүсвэрээс галын автомашинуудыг улирлын аль ч нөхцөлд ус цэнэглэх боломжит нөхцөлийг бүрдүүлэн зураглал гарган баталгаажуулж гэрээ байгуулан ажиллалаа.
Мөн Дөрвөлж /ОНӨҮГ/-ын ажилчдад Гал түймрийн тухай
ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, гал унтраагуул ашиглах заавар болон “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, олон нийтэд гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадвар олгох зорилгоор "Бэлэн бай" сургалтыг тус тус зохион байгууллаа.