Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт албан хаагчдад дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “Эрүүл мэндийг дэмжих байгууллага”,  “Халдварт өвчин” сэдвээр сургалт зохион байгуулж, ажлын байран дахь дасгал хөдөлгөөнийг өдөр тутам 40 мин тогтмол хийснээр төрөл бүрийн хавдар, зүрх судасны өвчлөл, чихрийн шижин зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл өглөө. Улс орон даяар бие бялдарын түвшин тогтоох шалгалтыг жилд 2 оос доошгүй удаа өгч, иргэн бүр эрүүл мэнддээ анхаарч таргалалтгүй хэвийн жинтэй, уур бухимдал, ажлын байрны дарамт, стрессгүй, эрүүл зөв амьдралын дадалыг амьдралдаа хэвшил болгож чадвал аливаа өвчнөөс 90 хувь сэргийлдэг болохыг ДЭМБ-аас тогтоосон тухай мэдээлэл энэ үеэр өглөө.  Сургалтаар албан хаагчид дасгал хөдөлгөөний ач холбогдол, эерэг хандлагатай зөв харилцаатай уур бухимдалгүй, уйтгар гунигийг дотроо тээлгүйгээр идэвхитэй  хөдөлгөөний тусламжтайгаар гадагшлуулж байх зөвлөмжийг алба хаагчид авлаа. Мөн сургалтын үеэр эрүүл мэндийн төвөөс албан хаагчдад бүх төрлийн өвчний оношийг тогтоох боломжтой шинжилгээг үнэ төлбөргүйгээр авлаа.