Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа МИАТ-ийн Гаалын хяналтын бүсийн ажилтан, албан хаагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” сургалтын багцын видео болон үндсэн хичээлийг ашиглан “Газар хөдлөлт”, “Гал түймэр” сэдвээр тус тус явуулж, газар хөдлөлтийн гамшиг, гал түймрийн аюулаас  урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, аюулын үед баримтлах зарчим,  бэлэн байдлыг хангах талаар анхан шатны мэдлэгийг олгож ажиллалаа.