Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэр унтраах тактикийн сургуулийг “Мишээл Экспо” худалдааны төв дээр зохион байгуулж, тухайн төвийн ажилтан, албан хаагч, түрээслэгч, үйлчлүүлэгч нарыг Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулж, гамшгаас хамгаалах Мэргэжлийн албадын томилгоонд тодотгол хийж, бүртгэл явуулсан. Гал унтраах тактикийн сургуулийн төлөвлөгөөний дагуу Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулж, нэрвэгдэгчийг галын голомтоос гарган Улаан Загалмайд хүлээлгэн өгч эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, нийслэлийн Аврах анги-105-ын бие бүрэлдэхүүн тус барилгын дээвэр дээрээс нэрвэгдэгчийг аврах олс ашиглан аврах үйл ажиллагааг зохион байгуулсан. Мөн Гал түймэр унтграах, аврах 14 дүгээр ангийн автомеханик шатаар осолдсон ажилтанг өндрөөс буулгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Тактикийн сургуульд тус байгууллагаас 150 ажилтан, 35 үйлчлүүлэгч, Онцгой байдлын байгууллагаас 37 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн ахлагчийн дамжааны 15 сонсогч, дүүргийн Улаан Загалмайн Хорооноос 12 ажилтан нийт 249 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулан ажиллалаа.