Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  батлагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Хүннү Молл” худалдааны төв дээр ард иргэдэд газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор олон нийтийн өдөрлөгийг зохион байгуулж ажиллалаа. Өдөрлөгийн арга хэмжээний үеэр иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх яриа таниулга хийх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг танилцуулж иргэдэд ажиллуулж сонирхуулах, Эрүүл мэндийн төвийн мэргэжлийн эмч нар иргэдэд дотор, мэдрэл, Гэмтэл, мэс заслын үзлэг хийж, түргэвчилсэн тестээр ДОХ/БЗДХ шинжилгээ, цусан дахь сахар, сүрьеэгийн шинжилгээг нийт 194 хүнд хийж шинжилгээний хариуг газар дээр нь өгч, Улаан загалмайн хорооноос “Амилуулах суурь тусламжийг үзүүлэх” зэрэг сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахад Онцгой байдлын хэлтсээс 10 албан хаагч, дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 6 эмч, ажилтан, Улаан Загалмайн Хорооноос 16, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар төсөл”-ийн сургагч багш 15 нийт 47 ажилтан, албан хаагч ажиллалаа.

 Өдөрлөгөөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Эрсдэлийг бууруулах”, “Бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх”, Засгийн газрын “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах” журмын талаар сурталчилан, 1280 иргэнд, гамшгаас урьдчилан сэргийлэх 5 төрлийн 1850 ширхэг тараах материалыг тараан ажиллалаа.