Эрчим хүчний Эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ-ын ажилтан, албан хаагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” сургалтын багцын видео болон үндсэн хичээлийг ашиглан “Газар хөдлөлт”, “Гал түймэр”  сэдвээр танхимын сургалтыг зохион явууллаа. Мөн сургалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоол “Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам”-ын талаар танилцууллаа.