Хэлтсийн даргын баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус хэлтсийн нягтлан бодогч хошууч Д.Ариунсанаа, Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Алтанзагас нар гал түймэр унтраах, аврах 14,30,65 дугаар ангийн нийт 88 албан хаагчдад Төрийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, цалин хөлс, ээлжийн амралтын бодолт, Албан хэрэг хөтлөлт, баримт бичгийг стандартын дагуу хөтлөх талаар 1.30 цагийн танхимын сургалтыг зохион байгуулан ажиллалаа.