Дүүргийн ерөнхий боловсролын 130 дугаар бага сургуулийн 324 сурагч, 23 багш, ажилчдад гамшгаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” сургалтын багцын видео болон үндсэн хичээлийг ашиглан “Газар хөдлөлт”, "Анхны тусламж" сэдвээр танхимын сургалтыг зохион явуулж, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, аюулын үед баримтлах зарчим, бэлэн байдлыг хангах талаар анхан шатны мэдлэгийг олгож, дадлага сургуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын хүрээнд Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, дундын хянагчаар тус хэлтсийн 3 албан хаагч ажиллалаа.