"Оргил" дунд сургуулийн бага, дунд, ахлах ангийн 280 сурагч, 20 багш, ажилчдад гамшгаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” сургалтын багцын видео болон үндсэн хичээлийг ашиглан “Газар хөдлөлт”, “Гал түймэр” сэдвээр тус тус явуулж, газар хөдлөлтийн гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, аюулын үед баримтлах зарчим, бэлэн байдлыг хангах талаар анхан шатны мэдлэгийг олгож ажиллалаа. Мөн сургалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоол “Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам”-ын талаар танилцууллаа.