2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “М-АРМОР” ХХК-ийн хамгаалалтын ажилтнуудад гамшгаас урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг зохион байгуулж ажиллалаа. Сургалтыг иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах “Бэлэн бай” сургалтын багцын видео болон үндсэн хичээлийг ашиглан “Газар хөдлөлт”, “Гал түймэр” сэдвээр тус тус явуулж, газар хөдлөлтийн гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, аюулын үед баримтлах зарчим, бэлэн байдлыг хангах талаар анхан шатны мэдлэгийг олгож ажиллалаа. Мөн сургалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоол, “Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам”-ын талаар танилцууллаа.