МУ-ын ЗГ-ын 2011 оны 339,340, 2017 оны 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтсийн дарга нарын баталсан “Дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан, оюутан, сурагч нарт болзошгүй гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион явуулах" удирдамж, төлөвлөгөөний дагуу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 14-ны өдрүүдэд тус дүүргийн ерөнхий боловсролын 18,34,114 дүгээр сургуулийн 8”в”, 8”г” ангийн нийт 62 сурагч, 2 багш, нийгмийн ажилтанг Нийслэлийн Иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургалтын танхимд биеэр мэдрэх дадлага сургалтад хамрууллаа.