2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нийслэлийн Онцгой байдлын газраас “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд групп” ХХК-ны ”Академи хотхон”-ны 8 дугаар давхарт гал түймэр гарч 8-25 дугаар давхарт хорт хий утаа ихээр тархаж цахилгаан тасарч, цахилгаан шат зогсож, аврах зам гарц хаагдан, нөхцөл байдал хүндэрсэн” гэсэн цагийн байдлаар гал унтраах тактикийн сургуулийг зохион байгуулж уг дадлага сургуульд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч 2 автомашин оролцлоо.