“Хурд групп” ХХК-ийн ажилтан албан хаагчдад “Газар хөдлөлтийн гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт танхимын сургалт зохион байгууллаа.

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Гал түймэртэй тэмцэх хэлтэстэй хамтран “Газар хөдлөлтийн гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт танхимын сургалтыг “Хурд групп” ХХК-ний инженер техникийн ажилтнуудад зохион байгуулж ажиллалаа. 
Сургалтын эхэнд Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч С.Эрдэнэбаяр Галын аюулгүй байдлын тухай хууль, галын аюулгүй байдлын норм дүрэм, тавигдах шаардлагын талаар мэдээлэл хийсэн. Сургалтыг иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах “Бэлэн бай” сургалтын багцын видео болон үндсэн хичээлийг ашиглан Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Чинбат “Газар хөдлөлт” сэдвээр, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Алтанзагас “Гал түймэр” сэдвээр тус тус явуулж, газар хөдлөлтийн гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, аюулын үед баримтлах зарчим, бэлэн байдлыг хангах талаар анхан шатны мэдлэгийг олгож ажиллалаа.