Төвийн бүсийн хурдан морины уралдаан “Хангарьд-2017” баяр наадмыг тэмдэглэхтэй холбогдуулан Багануур дүүргийн хэлтсийн даргын А/22 дугаар тушаалаар 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагаас 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. 
Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахмад Г.Төгсгөөгөөр ахлуулсан ажлын хэсэг наадмын талбайд худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан 110 аж ахуйн нэгжид 2017 оны 07 дугаар сарын 27,28,29-ны өдрүүдэд тус хэлтсийн 5 офицер, Хууль сахиулах их сургуулийн 1 сонсогч, гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бие бүрэлдэхүүн 1 гал унтраах авто машинтайгаар гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон цахилгааны галын аюулгүй байдлыг хангах, норм дүрэм, стандартын шаардлага хангасан цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл ашиглах, шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар үзлэгийн хийн зөрчилгийг газар дээр нь арилгуулан мэргэжил арга зүй зөвөлгөө өгч ажиллаа.