Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин албаны болон машин техникийн бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран 2017 оны 07 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд Хэрлэн голын эрэг дагуу 7 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй завьт эргүүл хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байна. Эргүүлээр нийт 43 автомашин, 250 иргэн үүнээс 37 хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэж, 80 ширхэг сурталчилгааны материалыг талааж ажиллаа.