2017 оны 01 дүгээр сарын 29-ны шөнийн 03 цагт Завхан аймгийн Идэр сумын нутаг Загастайн давааны зүүн талд 5 иргэнтэй Верна-аксент маркын автомашин осолдож жолооч Н газар дээрээ нас барж, 3 иргэн хүндэвтэр, 1 иргэн хөнгөн гэмтсэн байна. Онцгой байдлын газрын эрэн хайх аврах бүлгийн 5 албан хаагч, Зил-131 маркын автомашинтай ослын газар дээр очин замын хажуу эрэг руу унасан автомашиныг ачиж Улиастай сумд хүргэж ар гэрт нь хүлээлгэн өгсөн