Завхан аймгийн онцгой байдлын газар нь Мерси Кор ОУБайгууллагатай хамтран “Гамшгийн үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд” сэдэвт сургагч багш бэлдэх сургалтыг Улиастай хотод 2017 оны 01 дүгээр сарын 04-07 ний өдрүүдэд хамтран зохион байгууллаа. Сургалт нь Мерси Кор ОУБ байгууллагын Амеркийн Нэгдсэн Улсын Олон улсын Хөгжлийн Агентлагийн Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад туслах газрын санхүүжилтээр “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь-2” /LTS2/ төслийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд төслийн хүрээнд Зорилтот сум бүрт гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр сургагч багш бэлтгэхээс гадна, малчид болон бусад хүмүүс гар утсаараа сум багийнхаа цаг агаарийн мэдээллийг хүлээн авах системд холбогдон,зудын аюулыг амжилттай даван туулсан сайн туршлагуудыг цуглуулан “Зудыг давсан зузаан туршлага” номыг түгээх зэрэг ажлууд зохион байгуулагдлаа.