Шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулиудад заагдсан эрх, үүргийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд дараах зүйлүүдийг авч хэрэгжүүлэн ажиллана уу. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, эрхлэгчийн тушаалаар шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилуулж, үүрэг даалгавраар хангах.
  2. Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагаас авч үйл ажиллагаандаа уялдуудах.
  3. Галын аюулгүй байдлын норм, стандарт, шаардлагыг сайтар мөрдөж, илэрсэн зөрчил дутагдалыг арилгах, барилга байгууламжийн авралтын зам гарц, гал түймэр унтраах тоног төхөөрөмжийн ашиглалтын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарах.
  4. Аж ахуйн нэгж байгууллагын эрчим хүч, дулаан хангамж доголдохоос урьдчилан сэргийлж, дулааны болон нам даралтын уурын зуухны хэвийн найдвартай ажиллагааг хангаж, албан байгууллага, орон сууц бүхий айл өрхийг хөлдөлтийн аюулаас сэргийлэх, хамгаалах арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах.
  5. Шатдаг хий, тэсэрч дэлбэрэх болон пиротехникийн хэрэгсэл /салют/ -ийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагаас худалдан авах, аюулгүй ажиллагааны зааврын дагуу ашиглах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх,
  6. Орон нутгийн болон хот хоорондын зам даваагаар зорчих үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зорчигдчийн аюулгүй байдлыг хангуулах, хөдөө орон нутагт зорчигчид төөрч осгох, амь насаа алдах аюулаас урьдчилан сэргийлэх, баталгаатай замаар, найдвартай тээврийн хэрэгсэлээр зорчих зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх.