2016 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс , Дэлхийн зөн Хан-Уул хөтөлбөр, Улаан загалмайн хороо  хамтран  дүүргийн 7, 10, 26, 34, 60, 114, 118 дугаар ЕБС-ийн "Өсвөрийн аврагч" бүлгэмүүдэд сургалт зохион байгуулах тухай удирдамжийг батлан  “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Гамшгийн эрсдэл, түүний үр нөлөө”,"Эмнэлгийн анхан шатны тусламж" зэрэг сэдвүүдээр танхимын сургалтыг  140 сурагч, менежер нийгмийн ажилтан 14 нийт 154 хүнийг хамруулан зохион байгууллаа.

Сургалтаар гамшгаас урьдчилан сэргийлэх анхан шатны ойлголт өгөх, аливаа гамшгийн үед өөртөө болон бусдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, "Өсвөрийн аврагч” бүлгийн сургагчийн болон багшийн гарын авлагыг ашиглан сургалт зохион байгуулах, арга зүйн дэмжлэгийг үзүүлэх бүлгийн гишүүдийг чадваржуулахад оршлоо.