Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  "Мишээл групп" ХХК-ийн "Мишээл экспо" худалдааны төвд 176  ажилтан албан хаагчдыг хамруулан тактикийн сургуулийг зохион байгууллаа.  

            Уг дадлага сургуульд  Онцгой байдлын албанаас 16 албан хаагч 3 техниктэй, "Мишээл групп"-ээс төв байгууллагын ажилтан, түрээслэгч нийт 160 ажилтан оролцлоо.

           "Мишээл групп"-ийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу аврах, гал унтраах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх бүлгэмүүд ажилласан ба Онцгой байдлын хэлтэс нь хорт хий, утаанаас хамгаалах багтайгаар утаат орчноос нэрвэгдэгчийг эрэн хайх, нэрвэгдэгчийг голомтын бүсээс татан гаргах, гарсан гал түймрийг цаг алдалгүй унтраах зэрэг дадлага сургууль зохион байгуулсан нь тухайн байгууллагын ажилтан албан хаагч нар гамшиг, гал түймрийн үед өөртөө болон бусдад туслах ур чадвараа дээшлүүлэх ач холбогдолтой юм.