Цэцэрлэгийн хүүхдүүдэд "Мазаалай зөвлөж байна" сургалт зохион байгууллаа
Жил бүрийн "10 дугаар сарын 13" Гамшгийн эрсдлийг бууруулах Олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан төлөвлөгөөт арга хэмжээнүүдийн нэг бол Хэрлэн болон Бор-Өндөр сумын цэцэрлэгүүдийн бэлтгэл бүлгийн хүүхэд багачуудад явуулсан "Мазаалайн зөвлөгөө" сургалт байлаа.
Сургалтыг тус газрын Урьдчиан сэргийлэх тасаг, ГТУ 32, 49 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч болон ЭХАС-ын эмнэлгийн зааварлагч, бичиг хэрэг архивийн эрхлэгч зэрэг эмэгтэй албан хаагчид хамтран зохион байгуулан явуулсан бөгөөд нийт 400 гаруй хүүхдүүдэд гал түймэр, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөг хүргэж ажиллалаа.