- Энэ сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 64/200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Одоогийн байдлаар бид 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11/1987 тоот үүргийг хэрэгжүүлэн “Онцгой байдлын албаны нээлттэй хаалганы өдөр”-ийг “Мэдлэгээ түгээж, аюулгүй амьдарцгаая” уриан дор Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр, Засгийн газрын 100 хоногийн тохиолдуулан орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийг хамруулан  гамшгийн эрсдэлийг бууруулах иргэдэд сурталчилах ажлыг зохион байгуулахаар  удирдамж төлөвлөгөө гарган Боловсрол соёл, урлагын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Төв ОНХХ-тэй хамтран ажиллаж байна. 

Дээрхи ажлын хүрээнд Хүмүүн цогцолбор дунд сургуулийн 7-10 дугаар ангийн 120 сурагчдад Өсвөрийн аврагч бэлтгэх чиглэлээр 4 цагийн танхимын сургалт зохион байгуулан явууллаа.

    2016 оны 10 дугаар сарын 13-нд буюу Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр Ерөнхий боловсролын сургуулийн “Хүмүүн цогцолбор” ахлах  сургуулийн “Б” байранд 12 цаг 55 минутанд обьектын гал түймэр гарсан цагийн байдал өгч сургуулийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу дадлага сургууль хийлгэн аймгийн “ТВS” телевизтэй хамтран ажиллалаа.