Нийслэлийн Онцгой байдлын газраас Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харьцах, аврах ажиллагаа явуулах үеийн онцлогийн талаар сургалт зохион байгуулж, сургалтад холбоодын төлөөлөл, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, аврах ангийн бүлгийн дарга нарт гамшгийн үеийн аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцоход тулгардаг өөрсдийн бэрхшээл, зарим онцлогуудын талаарх мэдээллийг хүргэсэн. Мөн сургалтад хамрагдсан албан хаагчид, холбоодын төлөөлөл цаашид гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийг яаж хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, гамшгийн аюулаас аврах ажиллагаанд суралцахад мэдлэг мэдээллээр хэрхэн хангах, гамшгийн үед яаж олж аврах зэрэг мэдээллийг солилцож харилцан ярилцаж байлаа. Тэдний амьдралдаа дадсан мэдээлэл хүлээн авдаг мэдрэмжүүдэд тулгуурлан техник технологийн хөгжлийг ашиглаж олон улсын жишигт нийцсэн байдлаар хүртээмжтэй хүргэх нь чухал гэдгийг сургалт хамтран зохион байгуулсан холбоодын төлөөлөл онцолж байлаа.