Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Онцгой байдлын ахмад Н.Оюунболд  2016 оны 09 дугаар сарын 20 - 30 ны хооронд Хилийн цэргийн 0164 дүгээр ангид дүйцүүлэх албаны   24  албан хаагчдад Гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт , Гал унтраагуулын бүтэц, ажиллуулах зарчим, байгууллагын гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж зэргийг танилцуулж ажиллаа.