Гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт, гал унтраах дадлага сургалт зохион байгуулсан тухай
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Онцгой байдлын ахмад Н.Оюунболд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр "Монголын цахим институт"-ын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны 48 ажилтан албан хаагчдад Гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт /2 цаг/, Гал унтраагуулын бүтэц, ажиллуулах зарчим, байгууллагын гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж зэргийг танилцуулж ажиллаа.