Завхан аймагт автомашин болон ахуйн баллон хийгээр цэнэглэх станц ашиглалтанд орж байгаатай холбогдуулан Онцгой байдлын газар, “Дашваанжил” ХХК- ийн дэргэдэх “Газ эдюкейшн” сургалтын төвтэй хамтран Улиастай сумын хэмжээнд шингэрүүлсэн хийн түлш хэрэглэгдэг аж ахуйн нэгж байгуулага ажиллагсадын судалгааг гаргаж Онцгой байдлын газраас 9 албан хаагч, 26 иргэнд “Шингэрүүлсэн хийн түлшний тухай, түүний хэрэглээ, ашиглалт, аюулгүй ажиллагаа” –ны анхан шатны мэдлэг олгох 6 цагийн сургалт зохион байгуулан сертификат олгосон.