Нийслэлийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу ногоон бүсээс самар түүж бэлтгэсэн болон бэлтгэхээр явж байгаа иргэдэд үзлэг, шалгалт хийж, холбогдох дүрэм журмыг таниулах сурталчлах хэрэгжилтийг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, шалгалтаар илрүүлсэн зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан зөрчлийг арилгуулах, шийдвэрлэх боломжтой зөвшөөрөгдсөн хэмжээнд хуш модны самар түүж бэлтгэсэн иргэдэд холбогдох журмын дагуу зөвшөөрлийг олгох, иргэдийг модноос унаж амь насаа алдах, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх ухуулга хийх, уулнаас буулгах ажлыг 2016 оны 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж, Гачууртын шар хоолой, Улиастайн амны Зүүн салаа, Хандгайт, Их бага баян, Санзай зэрэг газруудад байгалийн дагалт баялаг түүж бэлтгэхээр явсан 14 иргэн, 10 автомашиныг буцааж, 170 ширхэг тараах материал тараан, 57 иргэнийг уулнаас буулган, 36 иргэний түүж бэлтгэсэн самарт Байгаль орчин, аялал жуулчлалтын сайдын 2016 оны А/24, А/17 тушаалыг үндэслэн дагалт баялаг ашиглах зөвшөөрлийг олгож нийт 900000 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн.