Архангай аймгийн Онцгой байдлын газар “Элэг бүтэн Монгол-2020” хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлж газрын албан хаагчид Элэгний өвчлөл, В, С  вирусын халдвар, түүнээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлт, вакцинжуулалтын талаар мэдлэг олгох сургалтанд хамрагдлаа. Сургалтыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн их эмч  Г.Буянхишиг явууллаа.

Цаашид уг хөтөлбөрийн хүрээнд холбогдох байгууллагатай хамтран албан хаагчдыг В, С вирусын илрүүлэлтийн шинжилгээ, эмчилгээнд хамруулах, вакцинжуулах ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөөд байна.