Завхан аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Завхан, Завханхангай ОНХХ-тэй хамтран аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 2, 4, дүгээр сургууль, СУИС-ын Завхан дахь Хөгжим бүжгийн коллежийн Өсвөрийн аврагч 3 клубын үйл ажиллагааг дэмжиж нийт 9.543.243 төгрөгөөр сургалтын техник тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэлээр хангалаа.