Архангай аймгийн Онцгой байдлын газраас урд, хойд Тамирын голын эрэг дагуу амарч зугаалж буй 100 гаруй иргэдэд болзошгүй эрсдлээс сэргийлэх талаарх мэдээллийг чанга яригчаар хүргэж, санамж боршур тараалаа. Мөн Иргэд олноор амарч буй Сангийн толгойн гүүрний дээд талаас Янгиртай хясаа хүртэл 18 км газарт голоор завьтай эргүүл хийж иргэдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.