2016 оны 07 сарын 09-нд Чигэстэй голын усанд автомашин суусан дуудлагаар ажиллаж 4 иргэний амь насыг авран хамгааллаа. Ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо үргэлжлэн орж томоохон голуудын түвшин нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэд та бүхнийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж бага насны хүүхдийг голын ай саваар хараа хяналтгүй явуулахгүй байхыг анхааруулж байна.