Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2016 оны МонголУлсын Их Хурал болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль болохтой холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас ирүүлсэн сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 2016 оны 06 дугаар сарын 15 ны өдрийн 10/508 дугаартай албан тоотын дагуу санал авах байруудад хяналт шалгалт хийв.

          2016 оны 06 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд галын аюулгүй байдлыг хангуулах шалгалтыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй УИХ болон НИТХ-ын сонгуулийн хэсгийн хорооны санал авах 60 байр, дүүргийн төв байрны сонгуулийн хороо байрлаж байгаа болон саналын хуудас, санал тоолох машин түүний программ бусад дагалдах зүйлүүдийг хадгалаж байгаа  өрөөнд хяналт шалгалтыг удирдан зохион байгуулж  явуулсан бөгөөд сонгуулийн санал авах байрууд нь ихэвчлэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хорооны цогцолбор зэрэг гал тэсвэршилтын 2-р зэргийн байранд байрлаж үйл ажиллагаа явуулж байна.

Шалгалт явагдсан хугацаанд санал авах байруудыг бүрэн бэлдэж хүлээлгэн өгөөгүй байсан бөгөөд санал тоолох машин, хурууны хээ авах машинуудыг суурилуулаагүй бэлтгэл ажил явагдаж дуусаагүй байх ба тухайн санал авах байрны галын аюулгүй байдлыг шалгах явцад илэрсэн цахилгааны розетка гэмтэлтэй, бэхэлгээ суларсан, аврах гарцууд дээр хаалт хийж бараа материал хураасан, хагас зоорийн давхарт байрласан газруудад цахилгаан гэрэлтүүлэг муу, дүрс бичлэгийн хяналтын камерийн цахилгааны монтажны  утсыг далдалж бэхлээгүй, нөөц цахилгаан үүсгэвэр, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, аврах зам гарцын тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй зэрэг 91 зөрчил илэрсэнийг зөрчлийн тэмдэглэлд бүртгэн нэн даруй арилгах боломжтой 12 зөрчлийг газар дээр арилгуулан арилгуулан бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл 60, танилцуулга  1, ГАБ дүгнэлт 60-г бичиж хүргүүлж ажилласан байна.