Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Мөнхийн баян гал  ХХК-ы ажилтан албан хаагчдад 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулан явууллаа. Уг арга хэмжээний үеээр Онцгой байдлын ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тухайн жилд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөтэй уялдуулан дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:

1. Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Г.Эрдэнэбат  тус компаний аюулт үзэгдэл, ослоос хамгаалагдсан байдалд тухайн байгууллагын холбогдох албан тушаалтныг байлцуулан шалгалт хийж заавар зөвлөмж өгч ажиллаа.

           2. Аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, обьектын гал түймрээс урдчилан сэргэийлэх, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчилсан боршур 200 ширхэгийг ажилчдад тарааж ажиллаа.

          3. Мөнхийн баян гал компани  удирдлагуудыг хамруулан доорхи сэдвээр танхимын сургалт, дадлага сургууль явууллаа; Үүнд:

-  Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл, бэлэн байдлын талаар;

Аюулт үзэгдэл, осол гарч байгаа шалтгаан нөхцөл, тоо баримт, гал түймрийн тухай ерөнхий ойлголт, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраах автомат төхөөрөмжийн тухай ерөнхий ойлголтын талаар;

- Аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, түүний ач холбогдлын талаар;

- Нэрвэгдэгсдэд үзүүлэх анхны тусламжийн талаар;

- Аюулт үзэгдэл, осол гарч байгаа шалтгаан нөхцөл, тоо баримт, гал түймрийн тухай ерөнхий ойлголт, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраах автомат төхөөрөмжийн тухай ерөнхий ойлголтын талаар  яриа таниулга хийж,  ажилчдаар гал унтраах дадлага сургууль хийлгэв