Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт 2016 оны 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд ажиллалаа.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн удирдлагатай уулзалт хийж, тус ангийн “Депо”-ийн асуудлыг шийдвэрлэлээ.
Мөн Онцгой байдлын газрын албан хаагчидтай уулзалт ярилцлага хийж, ОБЕГ-ын бодлого чиглэлийн талаар яриа хийсэн, анги байгууллагын өрөө тасалгааны тохижилт, техник хэрэгсэл, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг даалгавар өглөө.