Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ойн баярын өдөр Завхан аймгийн Онцгой байдлын газрын 39, 43, дугаар Гал унтраах аврах ангиудад шинээр томилогдсон 10 албан хаагч "Онцгой байдлын тангараг" өргөлөө.   

        Онцгой байдлын албаны ариун эгнээнд орж, эх орон, ард түмэндээ үнэнчийн баталгаа болсон тангарагаа өргөсөн албан хаагчиддаа баярын мэнд дэвшүүлж, хүн ардаа энэрэн хамгаалах хүндтэй албандаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе !