6 тивийн 140 орныг хамарсан Улс түмнүүдийн эв нэгдэл, энх амгалангийн төлөөх Эвийн өргөө Энхийн гүйлтийн галт бамбарыг Онцгой байдлын газрын албан хаагчид хүлээн авч буухиалан гүйж Улиастай сумын төв талбайд хүргэлээ. Маргааш буюу 06 сарын 21-ны өдрийн 09 цагт буухиаг үргэлжлүүлэн дараагийн аймаг, сумд хүлээлгэн өгнө.