Сургалт 2016 оны 06 дугаар  сарын 03-ны өдрийн 10.00-13.00 цаг хүртэл НNJV LLC компани дээр зохион байгуулагдсан бөгөөд сургалтанд тус компани 39 ажилтан хамрагдаж ОБГ-ийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ГХУХБайцаагч, ССУСАХМэргэжилтэн бүрэлдэхүүн оролцлоо.

Онцгой байдлын ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тухайн жилд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөтэй уялдуулан дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:

1. Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Ч.Артаг тус компаний аюулт үзэгдэл, ослоос хамгаалагдсан байдалд тухайн байгууллагын холбогдох албан тушаалтныг байлцуулан шалгалт хийж заавар зөвлөмж өгч ажиллаа.

           2. Аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, обьектын гал түймрээс урдчилан сэргэийлэх, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчилсан боршур 60 ширхэгийг ажилчдад тарааж ажиллаа.

          3. НNJV LLC компани  удирдлагуудыг хамруулан доорхи сэдвээр танхимын сургалт, дадлага сургууль явууллаа; Үүнд:

-  Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл, бэлэн байдлын талаар;

- Аюулт үзэгдэл, осол гарч байгаа шалтгаан нөхцөл, тоо баримт, гал түймрийн тухай ерөнхий ойлголт, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраах автомат төхөөрөмжийн тухай ерөнхий ойлголтын талаар Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн онцгой байдлын хошуууч Д.Бямбадорж яриа таниулга хийж,  ажилчдаар гал унтраах дадлага сургууль хийлгэв.