Хүүхдийн бүтээлээр дамжуулан гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн үзэл санааг шийдвэр гаргах түвшинд хүргэж гамшгийн эрсдлийн талаарх хандлагыг өөрчлөхөд нөлөөлөх зорилгоор ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААНД СУРАЛЦЪЯ!, ХЭВШҮҮЛЬЕ!, НӨЛӨӨЛЬЕ!” хүүхдийн гар зураг, эссэ бичлэгийн уралдааныг 2016 оны 5-р сарын 16-27-ныг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын газар, Боловсрол соёлын газар, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Хөвсгөл ОНХХ-тэй хамтран 24 сумын 35 сургуулийн сурагчдын 11-15, 16-18 насны ангилалд эссэ бичлэгийн уралдаан, 6-10, 11-15 насны ангилалд гар зургийн уралдааныг дараах ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулсан.