Завхан аймгийн ихэнх нутгаар 06 сарын 07-ны өдрөөс үргэлжлэн орсон борооны улмаас Чигэстэйн голын усны түвшин ихсэж үерийн түвшинөөс 68 см давсан. Үүний улмаас голын усанд автомашин суусан дуудлага 3-ыг хүлээн авч ОБГ-ын албан хаагчид 2 иргэний амь насыг аварч, 3 автомашиныг уснаас татаж гаргалаа.