Шри Чинмойн санаачлагаар АНУ-аас зохион байгуулддаг даян дэлхийн эв найрамдлыг бэлгэдсэн "Эвийн Өргөө- Энхийн Гүйлт" галт бамбарт марафоны баг 2016 оны 06 сарын 08-ны өдрийн 17 цагт Хэнтий аймгийн Чингис хотноо / Чингисийн талбайд/ хүрэлцэн ирж тул "Галт бамбар"-ыг дамжин өнгөрүүлэх ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө. Тус арга хэмжээг БТСГазар, АЗДТГазар,Онцгой байдлын газар хамтран зохион байгуулан өнгөрүүллээ.Энэ үеэр Зохион байгуулагчдын зүгээс Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт Өргөмжлөл хадгалуулсан бөгөөд тус газраас д/х Н.Чанцал, А/х Р.Батсайхан, 
а/ч Х.Мөнхбат, а/ч Б.Түвшинбаяр, д/а Г.Болор-Эрдэнэ нар дараагийн аймаг орон нутагт хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцож байна.