“Эвийн өргөө энхийн гүйлт-2016” /БНХАУ, Монгол, Казакстан, Киргиз, ОХУ/ Олон Улсын энхийн төлөөх  галт бамбарт гүйлтийг  дэмжин Сүхбаатар аймгийн ЗДТГ, ОБГ, БТСГ-ын удирдлагууд хүлээн Сүхбаатар сум, Баруун-Урт суманд угтан хүлээн авах, төв талбайд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг мөн үдэн гаргах ажиллагааг тус тус зохион байгуулсан. Тус аймгийн  Сүхбаатар сум, Баруун-Урт, Мөнххаан сумын нутаг дэвсгэрийн   220 км замыг туулах хугацаанд гүйгч нарын аюулгүй байдал, эрүүл мэндийн байдалд байнгын хяналт тавьж гүйгч нарыг Хэнтий , Сүхбаатар аймгийн зааг нутагт  хүргэсэн байна.