Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/272 дугаар тушаалыг үндэслэн Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 тоот тушаалаар 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Онцгой байдлын газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу Офицер бүрэлдэхүүний цугларалт, сургалтыг зохион байгуулж явууллаа. Онцгой байдлын албаны нийт албан хаагчид хийж хэвших биеийн тамирын дасгал, гимнастикийн хичээл орлоо.