“АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААНД СУРАЛЦЪЯ, ХЭВШҮҮЛЬЕ, НӨЛӨӨЛЬЕ” ХҮҮХДИЙН ГАР ЗУРАГ БОЛОН ЭССЭ

БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЗОРИЛГО: Эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн үзэл санааг шийдвэр гаргах түвшинд хүргэж, хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдлийг бууруулахад нөлөөлөх.

ЗОРИЛТ: - Гамшгийн эрсдлийг бууруулах талаар хүүхдүүдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх.

- Хүүхдээр дамжуулан олон нийтийн гамшгийн эрсдлийн талаарх хандлагыг өөрчлөхөд нөлөөлөх.

- Хүүхдээс хүүхдэд нөлөөлөх, тэдний оролцоотойгоор сургуулийн гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах.

ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖИЛ

“Аюулгүй амьдрах ухаанд ”суралцъя!, хэвшүүлье!, нөлөөлье!” хүүхдийн гар зураг, эссе бичлэгийн уралдааныг орон нутгийн түвшинд  1-р шатны уралдаан 2016-оны 04 дүгээр сарын 20-ноос 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, Үндэсний түвшинд 2  дүгээр шатны уралдаан 2016 оны 05 дугаар сарын 20-ноос 2016 оны 06 дугаар сарын 10 хүртэл хугацаанд зохион байгуулахаар Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн удирдамжын дагуу  Боловсрол, соёлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн Монгол Төв ОНХХ-тэй хамтран , Боловсрол, соёлын газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ////121 тоотын хамт уралдааны удирдамжийг Төв аймгийн 27 сумын 30-н Ерөнхий боловсролын сургуулиудын дунд 1-р шатны уралдааныг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж  ажиллаа.

Энэ хугацаанд ерөнхий боловсролын сургуулиудаас ирсэн бүтээлийг Боловсрол соёлын газар, Дэлхийн Зөн Төв ОНХХ дүгнэж 4 байгууллага хамтран шагнаж урамшуулан 2 шат буюу  Улсын хэмжээнд зохион байгуулагдах уралдаанд бүтээлийг явуулахаар боллоо.     

Гар зургийн уралдаан

  • 6-10 нас /бага анги/ 10 сурагч
  • 11-15 нас /дунд анги/ 10 сурагч

Эссэ бичлэгийн уралдаан

  • 11-15 нас /дунд анги/ 20 сурагч
  • 16-18 нас /ахлах анги/ 20 сурагч бүтээлээ ирүүлсэнээс 11-15 насны ангилалд Заамар сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 ангийн Н.Уянга “Аюулгүй амьдрах ухаанд” суралцъя!, хэвшүүлье!, нөлөөлье!” сэдэвт эссэ 

           16-18 насны ангилалд хүмүүн сургуулийн 10ё ангийн сурагч Б.Ариунчимэг “Гамшгийн эрсдлийг бууруулахад үйл ажиллагаанд олон нийт хэрхэн ханддаг вэ” сэдэвт эссэ тэргүүн байранд орж

  • 2 дугаар байр Мон-гень 5 Дугаар сургуулийн Д.Дашням “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн хор уршиг” эссэ
  • 3 дугаар байр 4 дүгээр сургуулийн 10 а ангийн Э.Гүнсэнпил “Аюулгүй амьдрах ухаанд” суралцъя!, хэвшүүлье!, нөлөөлье!” сэдэвтэй эссэ
  • 4 дүгээр байр Борнуур сумын 11 дүгээр ангийн Г.Хүслэн “Гамшгийн эрсдэлийг бууруулах хүүхэд хамгаалал”  сэдэвтэй эссэ  тус тус шалгарсан байна.