Хэнтий аймгийн Боловсролын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, ДЗМОУБ-ын “Хэнтий” ОНХХ, “Бор-Өндөр 2” ОНХХ-тэй хамтран “Аюулгүй амьдрах ухаанд суралцъя, хэвшүүлье, нөлөөлье” хүүхдийн гар зураг болон эссэ бичлэгийн уралдааныг Хэнтий аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зарлан  2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ны хооронд уралдааны бүтээлийг татан авч, нэгдүгээр шатны шалгаруулалтыг зохион байгууллаа.

           Эссэ бичлэгийн уралдааны ахлах насны төрөлд 20, дунд насны төрөлд 11  эссэ бичлэг ирүүлсэн  бөгөөд ахлах насны төрөлд Тэмүүжин ЦС-ийн 10б ангийн сурагч П.Мөнхбаяр, дунд насны төрөлд Баянхутаг сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Г.Дарь-Уянга, гар зургийн уралдааны бага насны төрөлд 3, дунд насны төрөлд 14  бүтээл ирүүлсэн  бөгөөд бага насны төрөлд Хэрлэн сумын ЕБС-ын 1-р дунд сургуулийн 4а ангийн сурагч М.Буян, дунд насны төрөлд Хэрлэн сумын ЕБС-ын 4-р дунд сургуулийн 8б ангийн сурагч    Э.Маргадмарал нар тус тус түрүүлж “Хүүхдийн баяр”-аар шагналыг гардууллаа.