Баянгол  дүүргийн онцгой байдлын хэлтээс дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дулааны цахилгаан станц 2 дээр цахилгаан байгууламжид гарсан  гал түймэр  сэдвээр гал түймэр унтраах тактикийн сургуулийг амжилттай зохион байгууллаа. Сургалтаар нэрвэдсэн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, утаат орчноос аврах ажиллагаа явуулах, цахилгаанд гарсан гал түймэрийг унтраах  дадлага сургуулийг зохион байгууллаа.  Тус сургуульд гал түймэр унтраах, аврах-18, гал түймэр унтраах, аврах 26 ангийн нийт 23 алба хаагч, ДЦС-120  ажилтан хамрагдсан байна.